Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 4-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-04-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 4-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 1.1-6.6 градус дулаан, нутгийн хойт хэсэг болон Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор -1.4-6.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 23, Алтайд 21, Баянтооройд 20, Бигэр, Дарив, Халиунд 19, Дэлгэр, Тайширт 18 градус дулаан, бусад сумуудад 7-17 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -16, Чандманьд -14, Баян-Уул, Тонхил, Гуулин, Цогтод -13, Дэлгэр, Жаргалан, Цээлд -12 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 6-12 градус дулаан, бусад нутгаар 1-7 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 46, Шаргад 45, Даривт 44, Тооройд 42, Баян-Уулд 38, Бигэрт 37, бусад нутгаар 30-36 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -19, Даривт -16, Есөнбулаг, Тонхил, Цогт, Чандманьд -15, Цээл, Шаргад -13, бусад нутгаар -6-12 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Чандманьд 34.2 мм, Төгрөгт 26.6 мм, Бигэрт 20.9 мм, Халиунд 18.7 мм, Есөнбулагт 11.3, Тооройд 10.7 мм, Алтайд 8.2 мм, Дэлгэрт 7.6 мм, Гуулинд 7.2 мм, Шаргад 6.6 мм, Эрдэнэд 5.3 мм, Тайширт 5.2 мм, Жаргаланд 3.7 мм, Баян-Уулд 3.0 мм, Цогтод 2.5 мм, Бугат, Цээлд 1.8-1.9 мм, Тонхилд 1.3 мм, Хөхморьтод 0.2 мм, Даривт 0.0 мм хур тунадас орсон.
Салхины хамгийн их хурд Шаргад 28 м/с, Бугатад 27 м/с, Цогтод 26 м/с, Тонхилд 25 м/с, Есөнбулаг, Тооройд 24 м/с, Хөхморьт, Бигэр, Даривт 20 м/с, бусад сумуудад 10-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 4-р сарын 21-ний байдлаар Чандманьд цасны дундаж зузаан 15 см, нягт 0.15 г/см3, бүрхэц 10 балл тогтсон. Нийт нутгийн 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Тонхил, Хөхморьт, Алтай, Тоорой, Баян-Уул, Төгрөг, Халиун, Шарга сумуудад бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат эхэлж байна. Харин бусад сумуудад ургамал цухуйгаагүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /